“E-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ гуравдугаар сарын 27-нд халдлагад өртөв. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “E-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа” гэдгийг мэдэгдсэн. Эх сурвалж: https://news.mn/r/2540316/
Category: МАБ зөрчил
Монгол Улсын 2.3 сая иргэний дөрвөн сая орчим мэдээллийг 700 ам.доллараар худалдаалж байна гэх зар хакеруудын сайтад байршсан.
2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums сайтад “PieWithNothing” гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, хэрэглэгчийн болон бусад мэдээллүүдийг зарж байгаа талаар бичсэн юм. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч “Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү” гэж…
Монголбанкны цахим хуудас халдлагад өртсөн.
Монголбанк хакеруудын халдлагад өртсөн. Хэдийгээр тус банкнаас халдлагад өртөөгүй, тохиргоо хийсэн гэж тайлбарлаж байгаа ч халдлагыг Иракийн Курдистан автономит улсаас гаралтай “1877 Team “нь энэхүү хэргийг гардан зохион байгуулсан байна. Энэ талаар хакерчид өөрсдийн телеграм хуудаснаа “Монголбанкны цахим хуудас, системийг хакердлаа” гэсэн бичлэг оруулжээ.
Цагдаагийн ерөнхий газрын хоёр цахим хуудас хакердуулав
Монголбанкны цахим хуудас руу халдлага үйлдсэн “1877 Team” өнөөдөр/2021.11.17/ Цагдаагийн ерөнхий газрын харьяа хоёр цахим хуудсыг хакердлаа. Тодруулбал, тус багийн зүгээс “sas.police.gov.mn” буюу Гэрээт болон хувийн харуул хамгаалалтын бүртгэлийн систем болон “service.police.gov.mn” буюу Цагдаагийн байгууллагын цахим үйлчилгээний сайтыг тус тус хакердсан аж. Иракийн Курдистан автономит улсаас гаралтай “1877 Team ” өөрсдийн телеграм хуудаснаа “Монголын аюулгүй байдлын газрын цахим…