“E-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ гуравдугаар сарын 27-нд халдлагад өртөв. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “E-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа” гэдгийг мэдэгдсэн.
Эх сурвалж: https://news.mn/r/2540316/
