Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиуд

Мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг 2010 оноос нэлээд идэвхтэйгээр төр, засгийн түвшинд ярьж эхэлсэн байдаг. 2010 оны 7-р сарын 15-ны өдрийн Монгол Улсын Их Хурлаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай 48-р тогтоол батлагдан гарсан байдаг.

Энэхүү тогтоолын хавсралтаар батлагдсан үзэл баримтлалын баримт бичгийн 3.6-д Мэдээллийн аюулгүй байдлыг талаар тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсэг нь мэдээллийг аюулгүй байдлыг хангах асуудал мөн гэж тодорхойлсон гэсэн үг.

Тэгвэл, энэхүү тогтоол батлагдахаас өмнөхөн буюу 2010 оны 6-р сарын 2-ны өдөр Монгол улсын засгийн газраас Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр батлах тухай 141-р тогтоолыг баталсан байдаг. Энэхүү тогтоолын агуулгыг харвал мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэснйи хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргасан байна.

Уг тогтоолд мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартуудыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх талаар тусгасан байна.

Дээрхээс харвал, одоогоос нэг аравны өмнө бид мэдээллийг аюулгүй байдлын асуудлуудыг онцгойлон авч үзэхээ зарлан, төр засгийн түвшинд манлайлан ажиллахаар болсоныг харж болно. Харамсалтай нь эдгээр ажлууд хийгдэлгүй явсаар олон жил дуншсан мэдээллийн аюулгүй байдлын зарим нэг хуулиудыг 2021 онд батлан, 2022 оноос мөрдөж эхлээд явж байна.

Мэдээж, хууль дагасан олон төрлийн журам, зааврууд гарах учиртайгаас гадна бэлтгэл ажлыг хангуулах шаардлагатай зүй ёсоор тулгарч байна. Ямартай ч бид зарим нэг хуультай болсон нь чухал боловч тэдгээрийг хэрэгжүүлэх ажил илүү их сорилтуудыг учруулж мэдэх юм.

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Кибер аюулгүй байдлын тухай

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай

Цахим гарын үсгийн тухай

Scroll to Top